Орхон аймгийн аварга шалгаруулах зуун буудалт даамын нээлттэй тэмцээн өнгөрөгч долоо хоногт боллоо. Тэмцээнд нийт 20 тамирчин швейцарь системээр 7 өрөг тоглосон байна. Дүн гарахад спортын мастер Я.Намхай (Дархан-Уул) 11 оноогоор тэргүүлж, Б.Сайнжаргал (Орхон) 10, Буянтогтох (Орхон) 9 оноогоор удааллаа. Тэмцээний эмэгтйэ ангилалд Д.Басандэлгэр (Орхон), хүүхдийн ангилалд Төрмөнх нар аваргалав.
![](https://koo-bucket-2022.s3.ap-southeast-1.amazonaws.com/wp-content/uploads/sites/2/2018/09/05154345/Untitled_2.jpg)
Энэ үеэр Орхон аймгийн даамын холбоо бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, ерөнхийлөгчөөрөө “Сантайн” ХХК-ийн захирал Дагвадоржийн Доржпүрэвийг, ерөнхий нарийн бичгийн даргаараа дэд мастер Доржийн Басандэлгэрийг томилсон байна.