39-р сургуулийн баг түрүүлэв

635

39-р сургуулийн нэрэмжит Чингэлтэй дүүргийн ЕБС-иудын багийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргийн 8 сургуулийн 12 баг өрсөлдсөн бөгөөд Бөхчулуун захиралтай 39-р сургуулийн баг тэргүүлж, тус тэмцээнд найм дахь удаагаа аваргалсан байна. Удаах байруудыг Б.Дамдинбазар дасгалжуулагчтай 57-р сургууль, Г.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай 61-р сургуулийн багууд эзэлжээ. Тэмцээний үеэр дүүрэг, хот, улс, тив, олон улсын тэмцээнээс медаль хүртсэн, шагналт байр эзэлсэн тамирчин, сурагчдын материалаар үзэсгэлэн гаргасан байна.