Шинэ оны анхны тэмцээн болов

493

Монголын даамын холбооны 2019 оны анхны арга хэмжээ болох Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит уламжлалт тэмцээн энэ сарын 5-6-ны өдрүүдэд тус сургууль дээр боллоо. Өдгөөгөөс 17 жилийн өмнө “Хас” банкны “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламжийн нэрэмжит тэмцээн нэрээр гараагаа эхэлсэн тус тэмцээнийг МДХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ганбат захиралтай Техник технологийн дээд сургууль сүүлийн гурван жилийн турш ивээн тэтгэж байгаа билээ. Тэмцээнд хот, хөдөөгийн 200 гаруй хүүхэд дөрвөн насны ангилалд ухаанаа уралдуулсан. Энэ удаагийн тэмцээнд 64 буудалт даамын их мастер Дмитрий Никифоров дасгалжуулагчтай ОХУ-ын Эрхүү муж, Буриадын тамирчид ирж оролцсон юм.

                                Тэмцээний дүн

6-9 нас. Хөвгүүд: 1.Б.Лхагватогтох (Өвөрхангай) 2.Н.Түвшинбаяр (Хөлөгт тоглоом) 3.З.Аргабилэг (Сонгинохайрхан)

6-9 нас. Охид: 1.Э.Даариймаа (Хөлөгт тоглоом) 2.З.Отгонсүрэн (42-р сургууль) 3.П.Ирмүүн (Хөлөгт тоглоом)

10-12 нас. Хөвгүүд: 1.П.Эрхэмбилэг (Дебют) 2.А.Дашчирэв (42-р сургууль) 3.С.Болор (14-р сургууль)

10-12 нас. Охид: 1.Б.Есүй (Монгени) 2.Н.Лхагвадолгор (Шинэ Монгол) 3.Л.Надмид (Дорноговь)

13-15 нас. Хөвгүүд: 1.Б.Пүрэвбаатар (48-р сургууль) 2.Б.Энхрийлэн (“Шавь” цогцолбор) 3.Б.Эрдэнэ-Очир (42-р сургууль)

13-15 нас. Охид: 1.Б.Мишээл (84-р сургууль) 2.Б.Мөнхжин (Хасу-Мегастарс) 3.Э.Хүслэн (Алтан хүү)

14-16 нас. Хөвгүүд: 1.Денис Филатов (ОХУ) 2.Б.Билгүүн (Сонгинохайрхан) 3.Ц.Чинзориг (СЭЗИС)

14-16 нас. Охид: 1.Э.Маргад (Хэнтий) 2.Б.Цэдэв (42-р сургууль) 3.С.Энхтүвшин (Дорноговь)

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.

6-9 нас. Хөвгүүд

6-9 нас. Охид

10-12 нас. Хөвгүүд

10-12 нас. Охид

13-15 нас. Хөвгүүд

13-15 нас. Охид

16-19 нас. Охид & Хөвгүүд