Улсын аваргад оролцох даамчид тодорлоо

677

Даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд “Роял” олон улсын дээд сургууль дээр боллоо. Энэ тэмцээнд 15 аймаг, 6 дүүрэг, 18 клуб, сургууль, байгууллагын эрэгтэй 153, эмэгтэй 62 даамчин өрсөлдөв. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд “Дебют” клубийн тамирчин, спортын мастер П.Эрхэмбилэг 15 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) нар тус бүр 14 оноогоор удаалав. Тэмцээний эмэгтэй ангилалд “Алтан хүү” клубийн даамчин ДДХМ Э.Хүслэн 16 оноогоор аваргалж, спортын мастер Б.Мишээл (84-р сургууль), ОУИМ М.Нямжаргал (“Говь-Хангай” мебель) нар тус бүр 13 оноогоор удааллаа. Тус тэмцээнээс Б.Түвшин (Дорноговь), А.Дашчирэв (Хан-Уул дүүрэг), Б.Есүй (Монгени), Н.Лхагвадолгор (Шинэ Монгол) нар спортын мастер цолны болзол хангасан байна. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр эхний 9 байр эзэлсэн тамирчид ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр зохиогдох улсын аваргын шигшээ тэмцээнд оролцох эрхийг авчээ.   

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү. 

Эрэгтэй: http://fmjd.org/results/tournaments/2019/f_1294/final_standings&9.html

Эмэгтэй: http://fmjd.org/results/tournaments/2019/f_1295/final_standings&9.html