Даамчдын эгнээнээс гавьяат багш төрлөө

728

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнав. Энэ удаа даамчдын эгнээнээс төрийн дээд цол, одон медаль хүртсэн байна. Тухайлбал анагаах ухааны доктор, профессор, “Энэрэл” дээд сургуулийн захирал Дэчингийн Дорж Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрын эзэн болжээ. Даамын спортын мастер Д.Дорж гуайдаа баяр хүргэж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.