1100 даамчинтай сургууль

571

Ерөнхий боловсролын 42-р сургууль байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зуун буудалт даамын 1000 сурагчийн тэмцээнийг өнгөрсөн баасан, бямба гаригт зохион байгууллаа. Тэмцээнд тус сургуулийн 1-12 дугаар ангийн 1108 сурагч 5-7, 8-10, 11-13, 14-16, 17-18 насны ангилалд өрсөлдсөн юм. Сонирхуулахад БСШУСЯ-наас тус сургууль дээр хүүхдийг даамаар хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаад бөгөөд Монгол Улсын хэмжээнд нэг сургуулиас 1000 илүү даамчин оролцуулсан анхны тохиолдол болсон байна. Тэмцээнийг “Өмнийн өнгө” ХХК, Ус сувгийн удирдах газраас ивээн тэтгэжээ.

Тэмцээний медальтнууд:

5-7 нас. Охид: 1.М.Мишээл 1б анги, 2.Э.Төгсзаяа 1а анги, 3.Т.Гэгээлэн 1б анги

5-7 нас. Хөвгүүд: 1.Э.Мөнхдэлгэр, 2.А.Баяржаргал 1в анги, 3.Б.Чингүүн 1а анги

8-10 нас. Охид: 1.Ц.Уранзаяа 2е анги, 2.Б.Тамир 2б анги, 3.Г.Ариунтуяа 2а анги

8-10 нас. Хөвгүүд: 1.М.Бадрах 3г анги, 2.Э.Мөрөн 3г анги, 3.Б.Амархүү 2а анги

11-13 нас. Охид: 1.А.Гэсэр 4а анги, 2.О.Алтанбагана 5г анги, 3.Э.Ариунтулга 6в анги

11-13 нас. Хөвгүүд: 1.Г.Маралмаа 7г анги, 2.С.Гийгүүлэн 7в анги, 3.Н.Хонгорзул 7а анги

14-16 нас. Охид: 1.Ц.Энхзул 10а анги, 2.А.Сарангэрэл 8б анги, 3.О.Лхагвадулам 9б анги

14-16 нас. Хөвгүүд: 1.Э.Сүхбаатар 8г анги, 2.Н.Баасандорж 7в анги, 3.Н.Батболд   10а анги

17-18 нас. Охид: 1.Б.Биндэрьяа 11б анги, 2.Д.Минжмаа 11а анги, 3.Ц.Батчимэг 12а анги

17-18 нас. Хөвгүүд: 1.А.Баасанхүү 11а анги, 2.Н.Эрдэнэтулга 10а анги, 3.Э.Мягмардорж 11а анги