11 жилд 8 түрүү

570

Даамын спортын тэргүүлэгч гүрний нэг Голландын аварга шалгаруулах тэмцээн Huissen хотноо болж өндөрлөлөө. 1908 оноос эхтэй тус тэмцээнд өнөө жил уламжлал ёсоор 12 шилдэг даамчин тойргийн журмаар өрсөлдсөн байна. Дүн гарахад 5 хожиж, 6 тэнцсэн их мастер Александр Балякин 16 оноогоор түрүүлж, их мастер Ян Гронендейк, Воутер Сипма, Мартин ван Айзендорн нар удааллаа.  

Huissense Damvereniging VBI клубийн гишүүн тэрбээр 2009 онд Нидерландын иргэн болсноосоо хойш 11 жилийн хугацаанд 8 дахь түрүүгээ авч,  домогт Харм Вирсма, Роб Клерк нарын амжилттай зэрэгцлээ. Түүний ялалтын цувралд 2012, 2015 онд Р.Бумстра, 2017 онд Мартин ван Айзендорн нар л саад болж чадсан удаатай. 

Тэмцээний дэлгэрэнгүй дүн болон өргийг үзнэ үү.