Сонирхогчдын лигийн II цуврал болов

508

“Сонирхогчдын лиг” хоёр дахь удаагийн тэмцээн 2019 оны тавдугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Ажилчдын соёлын ордонд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээний I, II зэрэгтэй ангилалд 84, зэрэггүй болон III зэрэгтэй ангилалд 57 даамчин оролцож оюун ухаанаа сорин өрсөлдөв. Нийт 9 өрөг тоглож дүнгээ гаргахад

I, II зэрэгтэй даамчдын ангилалд:

1-р байр: Т.Баянжаргал 16 оноо Завхан аймаг
2-р байр: Г.Золбоо 14 оноо Ирээдүй клуб
3-р байр: М.Оргил 14 оноо Алтан хүү клуб

III зэрэгтэй болон зэрэггүй даамчдын ангилалд:

1-р байр: Д.Мөнхтогоо 16 оноо Чингэлтэй дүүрэг
2-р байр: Ч.Ганхуяг 14 оноо Орхон аймаг
3-р байр: Б.Лхагва-Эрдэнэ 14 оноо ХААИС нар тус тус эхний 3 байрыг эзэллээ.

Дараагийн сонирхогчдын лигийн тэмцээн долдугаар сарын 27-нд зохиогдохоор МДХ-ны хуваарьт тусгагдсан байна.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг доорх холбоосоор орж үзнэ үү.
I, II зэрэгтэй даамчдын ангилал:
http://fmjd.org/…/2…/f_2162/tournament_table_acc_places.html

III зэрэгтэй болон зэрэггүй даамчдын ангилалд:
http://fmjd.org/…/2…/f_2163/tournament_table_acc_places.html