“Ташкент 2019” тооны хэлээр

683
  • Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 46 тамирчин оролцлоо. Эдгээрээс 30 тоглогч медаль хүртжээ.
  • Монголын баг тамирчид нийтдээ 59 медаль (15 алт + 25 мөнгө + 19 хүрэл) хүртсэн. Тухайлбал 100 буудалт даамын үндсэн төрөлд 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл, блиц төрөлд 2 алт, 7 мөнгө, 5 хүрэл, рапид төрөлд 2 алт, 8 мөнгө, 5 хүрэл, 64 буудалт даамын үндсэн болон блиц төрлөөс тус бүр 1 хүрэл, рапид төрөлд 1 мөнгөн медаль зүүжээ. Харин турк даамын төрөлд 5 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэн, багаараа тэргүүлсэн байна.
  • Архангай аймгийн Ц.Жанчивсүрэн, Ц.Буянбаатар, Чингэлтэй дүүргийн Х.Дэлгэрмөрөн, Б.Аминхүслэн, “Хөлөгт тоглоом” клубийн Б.Тодрол, Ц.Мөнхмандах, Г.Гоомарал, Г.Гэрэлмаа, Э.Номунзаяа нар бүх төрөлд буюу тус бүр 7 тэмцээнд оролцжээ.
  • Охидын 8 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн “Хөлөгт тоглоом” клубийн тамирчин Г.Гоомарал хамгийн олон буюу 5 медаль хүртсэн байна. Тэрбээр 3 алт, 2 мөнгөн медалийн эзэн болсон билээ. Мөн Г.Гэрэлмаа (Хөлөгт тоглоом) 4, Э.Номунзаяа (Хөлөгт тоглоом), Ц.Мягмарсүрэн (Увс), Х.Өнөмөнх (Ирээдүй) 3, Н.Лхагвадолгор (Ирээдүй), Б.Сэлэнгэ (31-р сургууль) нар тус бүр 3 медаль хүртжээ.  
  • 100 буудалт даамын үндсэн төрөлд ахмадын ангилалд түрүүлсэн Д.Дорж энэ жил 79 настай ажээ.
  • Тэгвэл шинэхэн их мастер Б.Мишээл 15, Б.Мөнхжин 22 настай.
  • Тэд Монгол Улсаас төрсөн 8, 9 дэх их мастерууд юм.

Ази тивийн аварга шалгаруулах 2019 оны тэмцээний дэлгэрэнгүй дүн мэдээллийг http://asiadraughts.org вэб сайтаас үзнэ үү.