“Нартын голомт” ХХК-ийн нэрэмжит “Намрын гран-при 2019” дээд лигийн тэмцээний удирдамж

632

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь 2019 оны Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  2. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, ЕБС-ийн 39-р дунд сургууль, европ сантехникийн худалдааны “Нартын голомт” ХХК-иуд хамтран зохион байгуулна.
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  4. Оны шилдэг даамчныг тодруулах “Final 2019” тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад тус тэмцээний дүнг тооцно.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 10-р сарын 4-6-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39-р дунд сургууль дээр болно.
  2. Бүртгэл 2019 оны 10-р сарын 4-ний баасан гаригийн 14.00-16.30 цагийн хооронд тэмцээн болох байранд явагдаж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг.

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба эрэгтэй, эмэгтэй, ахмад, өсвөр насны тамирчид холилдон тоглоно.
  2. Цагийн хяналт талдаа 50 минут байх ба нүүдэл бүрт 10 секунд нэмэгдэнэ.
  3. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүн гаргана.
  4. Тэмцээний оноолт, дүнг гаргахдаа швейцарь системийн FMJD on Truncated оноолтын дагуу хийнэ.

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Нээлттэй ангилалд эхний 8, эмэгтэй ангилалд оролцогчдын тооноос хамааран 2-3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 2, өсвөрийн 14 хүртэлх, 17 хүртэлх насны охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж мөнгөн шагнал олгоно.
  2. Спортын цол, зэрэг олгоно.  

Харилцах утас: 9616-5545, 9533-1166, 8800-4087

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО