Б.Мишээлийн нэрэмжит тэмцээн боллоо

621

ОУИМ Б.Мишээлийн амжилтыг алдаршуулах блиц тэмцээн өнгөрсөн амралтын өдөр буюу 11 сарын 16-нд Чингис Имартын 6 давхарт амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэхүү тэмцээнийг Монголын даамын холбоо, “Скай Трейдинг” ХХК, “Ирээдүй” клуб хамтран зохион байгуулж Тэнгис кино театр болон Чухагийн багачууд цэцэрлэг дэмжин оролцлоо.

Тус тэмцээнд нийт 52 даамчин оролцсоноос олон улсын цолтой 13, улсын цолтой 31, үлдсэн даамчид нь бүгд зэрэгтэй даамчид байлаа.
Швейцарь системээр нийт 9 өрөг тоглож дүнгээ гаргахад

Нээлттэй ангилалд:
1-р байр Д.Эрдэнэбилэг ОУИМ 15 оноогоор
2-р байр Ц.Сүхбат ДДХМ 15 оноогоор
3-р байр Ц.Хашчулуун ДДХМ14 оноогоор эхний 3 байр.
Шагналт 4-8 р байранд:
4-р байр Г.Ганжаргал ОУИМ 13 оноогоор
5-р байр О.Энхбат ДДХМ 13 оноогоор
6-р байр Ц.Чинзориг СМ 13 оноогоор
7-р байр Б.Пүрэвбаатар СМ 13 оноогоор
8-р байр С.Даваадорж ДДХМ 11 оноогоор

Эмэгтэйчүүдийн ангилалд:
1-р байр Б.Есүй ДДХДМ 11 оноогоор
2-р байр Д.Даваадэжид СМ 11 оноогоор
3-р байр Б.Анужин СМ 11 оноогоор

Ахмадын ангилалд:
1-р байр Д.Чойжилсүрэн СМ 10 оноогоор
2-р байр Ц.Эрдэнэдалай ДМ 10 оноогоор

Залуучуудын 15-20 насны ангилал (Хөвгүүд):
1-р байр Б.Гантогтох СМ 13 оноогоор
2-р байр П.Уудам 11 оноогоор

Залуучуудын 15-20 насны ангилал (Охид):
1-р байр Г.Хэрлдэнмөрөн ДДХМ 10 оноогоор
2-р байр Б.Мөнхжин ДДХМ 10 оноогоор

Өсвөрийн 14 хүртэлх насны ангилалд (Хөвгүүд):
1-р байр С.Болор ДМ 12 оноогоор
2-р байр А.Дашчирэв СМ 11 оноогоор

Өсвөрийн 14 хүртэлх насны ангилалд (Охид):
1-р байр Э.Энххүслэн СМ 9 оноогоор
2-р байр Н.Лхагвадолгор ДДХДМ 9 оноогоор тус тус шагналт байранд орсон байна.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг доорх холбоосоор орж үзнэ үү.
https://results.fmjd.org/…/20…/f_2940/final_standings&9.html