Н.Мөнхтуяа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

675

Голландын Бейлен хотноо болж буй түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн рапид тоглолтын төрөлд манай даамчин ДДХМ Насанбаярын МӨНХТУЯА мөнгөн медаль хүртлээ. Голланд улсад ажиллаж, амьдардаг тэрбээр 7 тоглохдоо 3 хожиж, 4 тэнцжээ.

Ийнхүү 2019 онд Монголын даамчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр ч медаль хүртлээ. Үүнээс өмнө 8-р сард Польшид зохиогдсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-ээс спортын мастер М.Хишигбаяр алтан медаль хүртээд байсан билээ.