Шилдгүүд тодрох мөч ойртсоор…

762

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цуврал тэмцээнүүд өндөрлөх шатандаа орлоо. Энэ бямба, ням гаригт болох блиц, рапидын УАШТ-ий дараа оны шилдгийг тодруулах “Final 2019” тэмцээнд оролцох шилдэг даамчдын нэрс тодорно. Ингээд хэн, хэдэн оноо аваад байгааг сонирхуулъя. Дээд лигийн 8 цуврал тэмцээн болж, давхардаагүй тоогоор 388 тамирчин оролцсон бөгөөд хамгийн өндөр оноо цуглуулаад буй 30 тамирчныг танилцуулж байна.