FIinal 2019-д өрсөлдөх даамчид тодорлоо

670

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубтэй хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цуврал өндөрлөж, шигшээ тэмцээнд өрсөлдөх шилдэг 10 тамирчны нэрс тодорлоо. 2019 оны туршид Дээд лигийн цуврал 10 тэмцээнд нийт 405 тамирчин (давхардсан тоогоор 908 тоглогч) өрсөлдсөн байна. Эдгээр тоглогчдыг ОУИМ Г.Ганжаргал 338 оноо авсан амжилтаар өнгөлжээ. Тэрбээр энэ жил 5 тэмцээнд түрүүлж, II болон III байрт тус бүр нэг удаа орсон аж. Түүний араас ОУИМ Д.Эрдэнэбилэг 282, ДДХМ Ц.Хашчулуун 281, Ц.Сүхбат 246, ОУИМ Б.Мишээл 207 оноогоор удааллаа.