Шинэ ном

904

Их мастер Владимир Агафоновын “Курс дебютов” хэмээх алдартай гарааны номыг спортын мастер П.Бат-Очир орчуулж, олны хүртээл болгож байгаа билээ. Зэрэглэл өндөртэй даамчид болон сонирхогчдод зориулсан тус цувралын хоёр дахь хэвлэл болох “Олон улсын даамын гарааны сургалт 1. 32-28 16-21” ном хэвлэлтээс гарлаа. Дэлхийн аваргууд, шилдэг их мастеруудын тив, дэлхий, олон улсын тавцанд толилуулсан сонирхолтой, онолын өргүүдээс дээжлэн авч, цэгцлэн эмхэтгэж, дүн шинжилгээ хийж, нэн ойлгомжтой тайлбарласан онол арга зүйн давтагдашгүй ач холбогдолтой энэхүү бүтээлтэй эх хэлээрээ танилцах завшаан олдож байна. Өөрөөр хэлбэл энэ гайхалтай бүтээлтэй сайн танилцаж байж, дараа дараагийн гарааны номыг үзэх нь илүү ойлгомжтой гэж Танд зөвлөх байна.

5000 төгрөгөөр зарагдаж буй энэ номыг авахыг хүсвэл зохиогчтой 9914-0730 утсаар холбогдоорой.