2020 оны улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээний удирдамж

887

Нэг. Нийтлэг зүйл

1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчилж хөгжүүлэх, 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.

2. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Тэмцээний журам

1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар нээлттэй явагдана. 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий медальт тамирчид оролцохгүй.

2. Тэмцээн 2020 оны 1-р сарын 10-12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39-р дунд сургууль дээр зохиогдоно.

3. Бүртгэл 1-р сарын 10-ны баасан гаригийн 11.00-13.30 цагийн хооронд тус сургуулийн Спорт танхимд явагдаж, үргэлжлээд тэмцээний нээлтийн ажиллагаа эхэлнэ.

4. Хураамж 30.000 ₮ (бүртгэлийн хураамж 20.000 ₮ + МДХ-ны лицензийн хураамж 10.000 ₮).

5. Цагийн хяналт талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек нэмэгдэнэ.

6. Швейцарь системээр эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд 9 өрөг тоглож дүнг гаргана.

7. Тэмцээний оноолт, дүнг швейцарь системийн Truncated Solkoff оноолтын дагуу гаргана.

Гурав. Шагнал урамшуулал

1. Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт эхний 9 байрт шалгарсан тамирчдад 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.

2. Авбал зохих онооноос дараах болзлыг хангасан тохиолдолд спортын цол, зэргийг биелүүлнэ.

· Спортын мастер цол Эрэгтэй 15 оноо Эмэгтэй 14 оноо

· Спортын мастерын 2 балл Эрэгтэй 14 оноо Эмэгтэй 13 оноо

· Спортын мастерын 1 балл Эрэгтэй 12 оноо Эмэгтэй 11 оноо

· Дэд мастер цол Эрэгтэй 11 оноо Эмэгтэй 10 оноо

· Дэд мастерын 2 балл Эрэгтэй 10 оноо Эмэгтэй 9 оноо

· Дэд мастерын 1 балл Эрэгтэй 9 оноо Эмэгтэй 8 оноо

· I зэрэг Эрэгтэй 8 оноо Эмэгтэй 7 оноо

· II зэрэг Эрэгтэй 7 оноо Эмэгтэй 6 оноо

· III зэрэг Эрэгтэй 6 оноо Эмэгтэй 5 оноо