Ц.Хашчулуун 1000 онооны босгыг давав

770

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Дулааны цахилгаан станц IV ТӨХК-иас хамтран зохион байгуулдаг “Эрчим цом 2020” түргэвчилсэн тоглолтын тэмцээн өнгөрөгч ням гаригт Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Дээд лигийн хүрээнд зохиогддог тус тэмцээнд 120 даамчин оролцов. Швейцарь системээр 9 өрөг өрсөлдөхөд нээлттэй ангилалд ДДХМ Ц.Хашчулуун 16 оноогоор аваргалж, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Сүхбат, спортын мастер З.Ганбаатар, ДДХМ Г.Гэрэлболд нар тус бүр 14 оноогоор шагналт байранд шалгарсан. Ц.Хашчулууны хувьд 2016 оноос эхлэн зохиогдсон Дээд лигийн чансаа олгох тэмцээнүүдээс дөрвөн жил гаруйн хугацаанд нийтдээ 1030 оноо цуглуулаад байна. Үүнээс өмнө ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар 1000 онооны босгыг давж байжээ. Эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Анужин 14 оноогоор тэргүүлж, ДДХМ Э.Хүслэн, дэд мастер М.Нарантуяа нар тус бүр 13 оноогоор удаалав. Тэмцээний өсвөрийн ангилалд хөвгүүдээс спортын мастер А.Дашчирэв 12, охидоос ДДХДМ Б.Есүй 12, ахмадын ангилалд дэд мастер С.Энхээ, Г.Алтангэрэл нар 11 оноогоор нар шагналт байр эзэлсэн байна. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг https://results.fmjd.org/…/2020/f_9/final_standings&9.html холбоосоор үзнэ үү.