“Юнивишн”-ий видео сан даамын хичээлтэй боллоо

728

Монголын даамын холбоо, “Ангар” агентлагийн хамтын бүтээл “Зуун буудалт даам” цуврал хичээл “Юнивишн”-ий санд орлоо. Зуун буудалт даамын гарал үүсэл, ач холбогдол, дүрэм, анхан шатны техник, сэдэвт цохилтуудаас бүрдсэн энэхүү 28 цуврал хичээлийг “Гэрийн багш” багцаас үзээрэй. Дашрамд сонирхуулахад “Юнивишн” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн боловсрол, танин мэдэхүйд зориулан бэлтгэсэн сонирхолтой контент бүхий “Гэрийн багш” цэсээ 3-р сарын 1 хүртэл 100% үнэгүй болгоод байгаа юм.