Монголын эмэгтэй баг аваргын төлөө тоглоно

763

Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” багийн онлайн тэмцээн 2020.06.15-2020.08.15-ны хооронд 2 сарын турш үргэлжилж дүнгээ гаргах юм.Анх удаа зохиогдож буй энэхүү багийн онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг тамирчид оролцож байгаагаас манай улсын шилдэг эмэгтэй тамирчдаас бүрдсэн баг БНХАУ-ын багийг хожиж шилдэг 4-т шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.Тэгвэл өнгөрсөн Даваа, Мягмар гарагт дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нарын бүрэлдэхүүнтэй ОХУ-ын багтай оноолт таарч 4:4, 7:1 гэсэн оноогоор хоёр удаагийн халз тоглолтод илүүрхэн ялж аваргын цомын төлөө Беларусь улсын багтай тоглохоор шалгарч үлдлээ.Аваргын төлөөх тоглолт 2020.08.14, 15-нд 23.00 цагаас [www.lidraughts.org](http://www.lidraughts.org/) сайт дээр явагдана.Тэмцээний журмын тухай товчхон тайлбар хүргэе. 11 баг тойргоор 10 өрөг тоглож өрсөлдсөний дараа 6 баг шалгарч үлдсэн. Эндээс 1, 2 байрт шалгарсан ОХУ, Украйны баг шууд хагас шигшээд тоглохоор болж, үлдсэн 4 баг нь хасагдах журмаар өрсөлдөхөд Монгол-БНХАУ 14:2, Беларусь-Латви 9:7 гэсэн харьцаагаар тус тус ялсан юм.Хагас шигшээ болон шигшээ тоглолтуудад Teamviewre, Jitsimeet программуудыг ашиглан тоглогчийн тоглож буй компьютерийн дэлгэц, тоглогчийн нүүр, орчны дуу чимээг камерын хяналтад шүүгч нар давхар хянан явуулж байна.Монгол улсаа төлөөлөн оролцож шигшээ тоглолтод шалгаран үлдээд байгаа шилдэг өсвөр, залуу тоглогчиддоо амжилт хүсье.

Тойргийн тоглолтын дүн: [https://results.fmjd.org/…/tournament_table_acc_places…](https://results.fmjd.org/…/tournament_table_acc_places…)