“Үндэстнүүдийн цом”-ын эздэд хүндэтгэл үзүүлэв

745

Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Б.Ганбат “Үндэстнүүдийн цом” багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглон түрүүлсэн Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдыг хүлээн авч, зоог барин, хүндэтгэл үзүүллээ. Б.Ганбат нь Хас банкны “Ирээдүйн саятан” хадгаламжийн нэрэмжит тэмцээн болон Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит тэмцээнүүдийг санаачлан, 2002 оноос эхлэн тасралтгүй 19 жилийн турш ивээн тэтгэж байгаа юм.