Хотын АШТ-ийг сэргээнэ

727

Монгол оронд даамын спорт 1960-аад оны дунд үеэс анх үүсч хөгжих эхлэлээ тавьж, 1966 онд анхны хот, улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байсан түүхтэй. Анхны хотын АШТ-д спортын мастер Б.Амарсанаа түрүүлж, С.Баяр, Л.Өвгөн нар удаалж байв. Түүнээс хойш Улаанбаатар хотын АШТ эрэгтэйчүүдийн дунд 42, эмэгтэйчүүдийн дунд 26 удаа зохиогдсон юм. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс спортын мастер Т.Пүрэвдорж хамгийн олон буюу 7 удаа, эмэгтэйчүүдээс ДДХМ С.Саранцэцэг 6 удаа түрүүлж байжээ. Гэвч тодорхой шалтгааны улмаас хотын аварга маань 2009 оноос хойш зохиогдоогүй билээ.

Нийслэлийн даамын холбоо, “Алтан хүү” клубээс тус тэмцээнийг сэргээн, зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна. Цаашид Улаанбаатар хотын АШТ нь өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар жил бүр зохиогддог болох юм. 2021 оны хотын АШТ-ий удирдамж-тай танилцана уу.