Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах 2021 оны тэмцээний удирдамж

1998

Нэг. Нийтлэг зүйл

          1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино.

          2. Монголын даамын холбоо, Нийслэлийн даамын холбоо, Харааны бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран тэмцээнийг зохион байгуулна.

3. Монголын даамын холбооны “Тэмцээн уралдаан зохион байгуулах дүрэм”, Улсын онцгой комиссын халдвар хамгааллын журмыг баримтлан тэмцээнийг зохион байгуулна.

Хоёр. Хугацаа зохиогдох газар, бүртгэл

          1. Тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Хан-Уул дүүрэгт Нарны гүүрний зүүн урд байрлалтай Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны спорт зааланд зохиогдоно.

          2. Бүртгэлийг 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд tegshjargaltegsh00@gmail.com цахим шуудангаар хүлээн авна. Бүртгүүлэхдээ овог нэр, регистер, цол зэрэг, утасны дугаар, дансанд хураамжийн мөнгө тушаасан баримтыг хавсаргана. Бүртгэл 12 дугаар сарын 17-ны баасан гаригийн 18:00 цагаар тасалбар болно.  

          3. Тэмцээний бүртгэлийн хураамж 30.000 төгрөг. Хураамжийг Хаан банкны 5429128611 тоот дансаар (Хүлээн авагч: Самбуу Тэгшжаргал) хүлээн авна.   

4. Бүртгүүлсэн тамирчид 18-ны бямба гаригийн 09:30 цагт бэлэн байна.

Гурав. Тэмцээний журам

          1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохиогдох бөгөөд дэд мастер болон түүнээс доош зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. Нас харгалзахгүй.

          2. Цагийн хяналт нэг талдаа 40 мин + нүүдэл бүрт 5 сек-ийн бонустай

          3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.

          4. Оноолт болон дүнг швейцарь системийн Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

Дөрөв. Шагнал урамшуулал

          1. Ангилал тус бүрийн эхний 5 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

2. Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно.

Утас: 9990-6402, 9616-5545, 8800-4087