“Ирээдүйн саятан” зуун буудалт даамын өсвөр үеийн тэмцээний удирдамж

448

Нэг. Ерөнхий мэдээлэл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, өсвөрийн даамчдын ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
  2. Тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, “Алтан хүү” клуб, “Монгени” цогцолбор сургууль хамтран зохион байгуулна. 
  3. Монголын даамын холбооны “Тэмцээн уралдаан зохион байгуулах дүрэм”, Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабын халдвар хамгааллын журмыг баримтлан тэмцээнийг зохион байгуулна.
  4. Охид, хөвгүүдийн 7-10, 11-14, 15-18 насны ангиллаар тэмцээн явагдана

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2022 оны 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд “Монгени” сургуулийн шатар, даамын танхимд болно.
  2. Бүртгэлийг 2022 оны 2 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд зөвхөн цахимаар хийнэ. Бусад хэлбэрээр бүртгэхгүй. Тэмцээнд бүртгүүлэх Google Form холбоосыг бүртгэл нээгдэх 7-ны өдөр тамирчдад нээлттэй болгоно.  
  3. Бүртгэлийн хураамж 20.000 ₮
  4. Бүртгүүлсэн тамирчид 2022 оны 2 дугаар сарын 12-ны бямба гаригийн өглөө 9:30 цагт бэлэн байна.

Гурав. Тэмцээний журам

  1. Оролцогчдын тооноос хамааран насны ангилал бүрт швейцарь системээр  7-9 өрөг тоглоно.
  2. Оноолт болон дүнг Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Ангилал бүрийн эхний 3 байр эзэлсэн тамирчад медаль өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
  2. Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно

Утас: 9990-6402