Ц.Сүхбат, Б.Мөнхжин нарын түрүү

465

Монголын бүх ард түмний спортын ХV их наадмын Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах даамын тэмцээн 2022 оны гуравдугаар сарын 13-нд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд боллоо. Эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр тойргийн журмаар тоглосноос боломжит 6 онооноос 100 хувийн амжилт үзүүлсэн амжилтаар “Хасу Мегастарс” клубийн тамирчид болох Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар тэргүүлж, шигшээ тэмцээнд оролцох эрхээ авчээ.