Монголын даамын холбоо Удирдах зөвлөлөө шинэчлэн сонголоо

392

Монголын даамын холбоо (MDF)-ны Бүх гишүүдийн хурал дөрөвдүгээр сарын 7-нд “Монгени” сургууль дээр боллоо. Хурлаар бүтцийн өөрчлөлт хийж, холбооны Удирдах зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгожээ.

Холбооны Ерөнхийлөгчөөр спортын мастер Цэрэнбямбын Эрдэмбилэг, Дэд ерөнхийлөгчөөр Цэрэнбатын Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн даргаар Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат нар сонгогдсон байна.

Удирдах зөвлөлийн гишүүд:

  1. Ц.Эрдэмбилэг (спортын мастер)
  2. Ц.Цогтгэрэл (эцэг эх)
  3. Ц.Сүхбат (Дэлхийн даамын холбооны мастер)
  4. Б.Батцэрэн (эцэг эх)
  5. Д.Эрдэнэбилэг (Олон улсын их мастер)
  6. П.Энхсаруул (багш дасгалжуулагч)
  7. Д.Ганболд (Дэлхийн даамын холбооны мастер)
  8. С.Пүрэвсүрэн (Архангай аймаг)
  9. Ц.Даваасүрэн (Баянхонгор аймаг)
  10. Г.Энхтуяа (спортын мастер)
  11. Ц.Энхзаяа (спортын мастер)