Шигшээ тэмцээнд оролцох даамчид тодров

599

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 25, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн хагас шигшээ тэмцээн 2022 оны тавдугаар сарын 6-8-нд “Монгени” цогцолбор сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 159, эмэгтэй 84 тамирчин оролцсоноос Дэлхийн даамын холбооны мастер 3, Дэлхийн даамын холбооны дэд мастер 4, спортын мастер 59, дэд мастер 88 буюу нийт оролцогчдын 52.7% нь олон улсын болон улсын цол зэрэгтэй тамирчид байлаа. Цар тахлын улмаас 2020, 2021 онд УАШТ зохиогдоогүй тул 2019 оны медальтнууд, 2020 оны хагас шигшээгээс шалгарагсад дээр эдгээр тамирчид нэмэгдэж, долдугаар сарын 2-9-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд болох улсын аваргын шигшээ тэмцээнд өрсөлдөх юм. 

Хагас шигшээ 2022-ын дүн

Эрэгтэй:

  1. Спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) 16 оноо
  2. Спортын мастер Б.Ганзориг (“Алдар” спорт хороо) 16 оноо
  3. Дэлхийн даамын холбооны мастер Ц.Хашчулуун (“Дебют” клуб) 16 оноо
  4. Спортын мастер М.Лувсандорж (ШУТИС, Хэнтий) 15 оноо
  5. Спортын мастер Э.Соронзонболд (Дорноговь аймаг) 15 оноо
  6. Спортын мастер Б.Чойсүрэн (“Оюут” сургууль) 15 оноо
  7. Спортын дэд мастер М.Оргил (“Алтан хүү” клуб) 15 оноо
  8. Спортын мастер А.Дашчирэв (114-р сургууль) 15 оноо
  9. Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Бат-Ирээдүй (Дархан-Уул аймаг) 14 оноо
  10.  Спортын мастер Б.Баасанбар (“Сонгодог байрлал” клуб) 14 оноо

Тусгай шагналыг СМ А.Түшигбаяр (Сэлэнгэ), ДМ Х.Нурлан (Ховд), ДМ Т.Бэрх-Очир (“Дөл” клуб), ДДХДМ П.Эрхэмбилэг (Монгени), ДМ У.Хосбаяр (Увс) нар хүртэв.

Эмэгтэй:

  1. Спортын мастер Ц.Энхзаяа (“Хийморь хөлөг” клуб) 17 оноо
  2. Спортын дэд мастер Э.Даариймаа (“Ирээдүй” клуб) 16 оноо
  3. Спортын дэд мастер Д.Даваадэжид (“Сонгодог байрлал” клуб) 15 оноо
  4. Спортын мастер Г.Буяндэлгэр (“Сонгодог байрлал” клуб) 15 оноо
  5. Спортын мастер У.Цэрэндолгор (Хэнтий аймаг) 14 оноо
  6. Спортын дэд мастер Ц.Мягмарсүрэн (Увс аймаг) 14 оноо
  7. Спортын дэд мастер Г.Гоомарал (“Хөлөгт тоглоом” клуб) 14 оноо
  8. Спортын дэд мастер Б.Маралмаа (Увс аймаг) 14 оноо
  9. Спортын мастер Ц.Цацрал (“Алтан хүү” клуб) 14 оноо
  10.  Спортын дэд мастер Б.Номин-Эрдэнэ (MCS Coca-Cola) 14 оноо

Тусгай шагналыг ДМ З.Отгонсүрэн (Сонгодог байрлал), ДМ Б.Билгүүндарь (Баянхонгор), ДМ Д.Наранмишээл (“Ирээдүй” клуб), ДМ Г.Марал (21-р сургууль), I зэргийн тамирчин Г.Гэрэлмаа (“Хөлөгт тоглоом” клуб) нар хүртэв.

Дэлгэрэнгүй дүн – Эрэгтэй

Дэлгэрэнгүй дүн – Эмэгтэй