Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

795

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т болсон тус тэмцээнд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Увс, Ховд, Хэнтий аймгууд болон Улаанбаатар хотын эрэгтэй 72, эмэгтэй 46 тамирчин өрсөлдсөн. Оролцогчдоос хамгийн залуу нь 7 настай, ахмад нь 74 настай даамчид байлаа.

Эрэгтэй:

  1. ДДХМ Ц.Хашчулуун /16 оноогоор/
  2. СМ Э.Энх-Эрдэнэ /15 оноогоор/
  3. ДДХМ Ц.Сүхбат /13 оноогоор/
  4. Тусгай байр: СМ Б.Батжаргал /13 оноогоор/
  5. Тусгай байр: СМ Ц.Эрдэмбилэг /13 оноогоор/

Эмэгтэй:

  1. ОУИМ Б.Мишээл /16 оноогоор/
  2. СМ Г.Буяндэлгэр /16 оноогоор/
  3. ДДХМ Б.Мөнхжин /15 оноогоор/
  4. Тусгай байр: СМ Ц.Мягмарсүрэн /12 оноогоор/
  5. Тусгай байр: СМ Б.Маралмаа /12 оноогоор/

Ховд аймгаас оролцсон шилдэг эрэгтэй тамирчнаар спортын дэд мастер Х.Нурлан, шилдэг эмэгтэй тамирчнаар Б.Марзия нарыг тодруулсан байна.

Дэлгэрэнгүй дүн

Эмэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2022/f_535/final_standings&7.html

Эрэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2022/f_536/final_standings&7.html