“Аваргуудын хишиг” тэмцээн болов

702

Улсын аварга Б.Ганзориг, Д.Ганболд, Д.Эрдэнэбилэг нарын санаачлан зохион байгуулсан “Аваргуудын хишиг” 100 буудалт даамын өндөр шагналын сантай тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-нд “Энэрэл” дээд сургууль дээр боллоо. Тэмцээнд эрэгтэй 63, эмэгтэй 31 тамирчин ухаанаа уралдуулсан бөгөөд оролцогчдыг цол, зэргээр нь ангилбал ОУИМ 6, ОУМ 1, ДДХМ 7, ДДХДМ 10, спортын мастер 23, дэд мастер 30, I зэрэгтэй 15, II зэрэгтэй 1, зэрэггүй тамирчин 1 байв.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг 15 оноо авсан амжилтаар тэргүүлж, ОУИМ Б.Мөнхжин, спортын мастер Б.Пүрэвбаатар, ОУИМ Р.Манлай, ДДХДМ П.Эрхэмбилэг нар 14, ДДХМ Г.Гэрэлболд 13 оноогоор удааллаа. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОУИМ М.Нямжаргал, ОУМ Б.Есүй, спортын мастер Ц.Цацрал нар эхний гурван байрыг эзэлсэн байна. Мөн ахмадын ангилалд спортын мастер Д.Чойжилсүрэн, Ч.Энхтайван, С.Энхээ, дэд мастер Д.Отгонцэцэг, өсвөрийн 18 хүртэлх насанд ДДХМ А.Дашчирэв, ДДХДМ Н.Лхагвадолгор, 14 хүртэлх насанд дэд мастер Н.Түвшинбаяр, Т.Энхсүлд, ДДХДМ Б.Баасанбар, Ц.Мягмарсүрэн, 11 хүртэлх насанд дэд мастер Ц.Мөнхмандах, Б.Аминхүслэн, Г.Гоомарал нар тусгай шагналын эзэд болцгоолоо.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг ЭНДЭЭС үзнэ үү.