Залуу мастерууд аваргалав

263

Дархан-Уул аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн аравдугаар сарын 29-нд “Од” цогцолбор сургууль дээр боллоо. Тэмцээний эрэгтэй ангилалд ДДХДМ Н.Бат-Ирээдүй тэргүүлж, спортын мастер Г.Дүгэрсүрэн, Я.Намхай нар удаалжээ. Эмэгтэй ангилалд дэд мастер Д.Оюумаа, I зэргийн тамирчин Д.Баярмаа, А.Ичинхорлоо нар медальт байр эзэлжээ.

Дарханы аварга шалгаруулах тэмцээн 1971 оноос хойш зохиогдож ирсэн бөгөөд дэд мастер Ц.Батдорж хамгийн олон удаа буюу 10 удаа түрүүлж байжээ.