Шигшээ тэмцээнд оролцох даамчид тодорлоо

840

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгарууоах эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн хагас шигшээ тэмцээн 2023 оны нэгдүгээр сарын 13-17-нд “Монгени” цогцолбор сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 162, эмэгтэй 93 тамирчин оролцов. Эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр 11 тамирчин шалгаруулж, тэдгээр тамирчид ирэх зургадугаар сард Ховд аймагт болох улсын аваргын шигшээд оролцохоор болов. Тэдэн дээр өнгөрсөн жилийн улсын аварга 1 тамирчин, зохион байгуулагч Ховд аймгийн 1 тамирчин, МДХ-ны квотын эрхийг авсан 1 тамирчин нэмэгдэх аж.

Хагас шигшээ 2023-ын дүн

Эрэгтэй:

  1. Дэлхийн даамын холбооны мастер Ц.Хашчулуун (“Дебют” клуб) 15 оноо
  2. Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг (Ирээдүй клуб) 14 оноо
  3. Дэлхийн даамын холбооны мастер Д.Ганболд (Баянзүрх дүүрэг) 14 оноо
  4. Дэлхийн даамын холбооны мастер Ц.Улаанхүү (Увс аймаг) 14 оноо
  5. Олон улсын их мастер Б.Мөнхжин (Роял академи) 14 оноо
  6. Дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Сүхбат (Орхон аймаг) 14 оноо
  7. Дэлхийн даамын холбооны дэд мастер Ц.Цолмон (Алтан хүү клуб) 13 оноо
  8. Спортын мастер Б.Чойсүрэн (Монгени сургууль) 13 оноо
  9. Дэлхийн даамын холбооны мастер А.Дашчирэв (Хийморь хөлөг клуб) 13 оноо
  10. Спортын мастер Э.Соронзонболд (Дорноговь аймаг) 13 оноо
  11. Спортын мастер З.Ганбаатар (Монгени сургууль) 13 оноо

Тусгай шагналыг ДДХДМ Б.Энхрийлэн (БЗД), ДДХДМ Б.Баасанбар (Сонгодог байрлал), СМ Б.Пүрэвбаатар (Повгор хүү ХХК), ДДХДМ Н.Бат-Ирээдүй (Таван богд), СМ М.Лувсандорж (Хэнтий) нар хүртэв.

Эмэгтэй:

  1. Олон улсын мастер Б.Есүй (Монгени сургууль) 15 оноо
  2. Олон улсын их мастер Э.Хүслэн (Алтан хүү клуб) 14 оноо
  3. Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин (Монгени сургууль) 13 оноо
  4. Спортын мастер Б.Анужин (Алтан хүү клуб) 13 оноо
  5. Дэлхийн даамын холбооны дэд мастер Э.Энххүслэн (Алтан хүү клуб) 13 оноо
  6. Спортын мастер М.Нарантуяа (Монгени сургууль) 13 оноо
  7. Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Лхагвадолгор (Хийморь хөлөг клуб) 13 оноо
  8. Спортын дэд мастер Б.Номин-Эрдэнэ (ШУТИС) 13 оноо
  9. Спортын мастер Г.Энхтуяа (Сонгинохайрхан дүүрэг) 13 оноо
  10.  Спортын дэд мастер Ч.Гоомарал (Хөлөгт тоглоом клуб) 12 оноо
  11. Спортын дэд мастер Г.Туул (Увс аймаг) 12 оноо

Тусгай шагналыг ОУИМ М.Нямжаргал (МҮОНТВ), ДМ Г.Марал (Ирээдүй), СМ Ц.Энхцэцэг (Санжат ХХК), Олон улсын мастер М.Одгэрэл (Баянзүрх дүүрэг), ДДХДМ З.Отгонсүрэн (Сонгодог байрлал) нар хүртэв.

Дэлгэрэнгүй дүн

Эрэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2023/f_32/final_standings&9.html

Эмэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2023/f_5/final_standings&9.html