А.Иванов блицийн дэлхийн аварга боллоо

451

Израильд болсон блиц тоглолтын ДАШТ-д Укрианы их мастер Артем Иванов аваргаллаа. Тэмцээнд нийт 32 даамчин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж, финалын шатанд шалгарсан шилдэг 16 тоглогч хасагдах журмаар өрсөлдөхөд тэрбээр аваргын төлөө Александр Шварцманыг 5:3-аар хожсон байна. А.Иванов өмнө нь 2014, 2018 онд Европын аварга болж, 2017 онд рапидын дэлхийн аварга болж байжээ.

Блицийн дэлхийн аварга цолыг 10 удаа хүртсэн Шварцманы хувьд ОХУ-ын харьяаллаасаа татгалзаж, энэ тэмцээнд Израилийн нэрийн өмнөөс оролцсон аж. Тэмцээний хүрэл медалийг Литвийн их мастер Алексей Домчев хүртлээ.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.

Group A: https://results.fmjd.org/tournaments/2023/f_546/cross_table_acc_places&15.html
Group B: https://results.fmjd.org/tournaments/2023/f_547/cross_table_acc_places&15.html
Final: https://results.fmjd.org/tournaments/2023/f_552/tournament_table_acc_places.html