Спортын мастер Ц.Сандууз агсны нэрэмжит Зүтгүүрийн депогийн 42 дахь удаагийн тэмцээний удирдамж

756

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь уламжлалт тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулах, өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангах, даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга Л.Сандууз агсныг алдаршуулахад оршино.
  2. Тэмцээнийг Монголын даамын холбоо, Нийслэлийн даамын холбоо, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, Ц.Сандууз агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулна. 

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2023 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Идэр” их сургуулийн хичээлийн II байранд (Багшийн дээд “Сонор Плаза”-гийн ард) болно.
  2. Оролцох тамирчдыг 2023 оны 10 дугаар сарын 16-19-ний хооронд зөвхөн цахимаар бүртгэнэ. Бүртгүүлэхдээ Google Form холбоосыг бүрэн зөв бөглөж, тэмцээний төлбөр тушаасан баримтыг хавсаргана.
  3. Бүртгүүлэх Google Form холбоос

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScdjog9LnyESuBr8li8xv8a8z8L87iFYsOEQS_7FyiKVLFgHA/viewform?usp=sharing

  • Бүртгэлийн хураамж 30.000 төгрөг. Хураамжийг Хаан банкны 5429128611 тоот дансаар (Хүлээн авагч: Самбуу Тэгшжаргал) хүлээн авна.
  • Бүртгүүлсэн тамирчид 2023 оны 10 дугаар сарын 20-ны 16:00 цагт тэмцээний байранд бэлэн байна уу.

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох бөгөөд эрэгтэй, эмэгтэй, ахмад, өсвөр насны тамирчид нас, хүйс харгалзахгүй холилдон тоглоно.
  2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүр 10 сек-ийн бонустай байна.
  3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
  4. Оноолт болон дүнг Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Нээлттэй ангилалд эхний 5, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 2, өсвөрийн U-14, U-17 ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1, Зүтгүүрийн депогийн 3 тамирчныг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.  
  2. Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно

Утас: 9990-6402