Түргэн тоглолтод ч монголчууд илүүрхэв

95

Польш улсад зохиогдсон 2023 оны өсвөр, залуучуудын ДАШТ-ий үндсэн төрөл Монголын баг тамирчид 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн билээ. Тэмцээний сүүлийн хоёр өдөр зохиогдсон рапид, блиц төрөлд ч монголчууд мөн л бусдаас хол илүү амжилтыг үзүүлсэн байна. Тодруулбал рапид (түргэвчилсэн тоглолт) төрөлд 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл, блиц (түргэн тоглолт) төрөлд 5 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль авч, энэ удаагийн дэлхийн аваргаас нийт 38 медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Ангилал, нас бүрийн дэлгэрэнгүй дүнг тэмцээний албан ёсны вэб хуудас https://youth.fmjd.org -аас үзнэ үү.

Рапид төрлийн медальтнууд

Алт: Б.Эрмүүнзаяа (G-8), Н.Хангай (B-8), Г.Санчир (B-10), Э.Даариймаа (G-13), Б.Есүй (G-16)

Мөнгө: Б.Энхмаа (G-8), Т.Энхсүлд (B-13), Б.Мишээл (G-19)

Хүрэл: Б.Энхриймаа (G-8), Э.Эрхэмбаяр (B-8), Э.Номунзаяа (G-10)

Блиц төрлийн медальтнууд

Алт: Б.Эрмүүнзаяа (G-8), Н.Хангай (B-8), Г.Санчир (B-10), Э.Даариймаа (G-13), Б.Есүй (G-16)

Мөнгө: Б.Энхриймаа (G-8), М.Дөлхүслэн (B-8), З.Отгонсүрэн (G-13), Т.Энхсүлд (B-13), А.Дашчирэв (B-16), Б.Мишээл (G-19)

Хүрэл: Э.Эрхэмбаяр (B-8), С.Болор-Эрдэнэ (B-13), Г.Туул (G-16), Б.Мөнхжин (G-19)