Улаанбаатар хотын 2024 оны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний удирдамж

3066

Нэг. Ерөнхий мэдээлэл

  1. Тэмцээний зорилго нь Улаанбаатар хотын 2024 оны аварга тамирчдыг тодруулах, уламжлалт тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулахад оршино.
  2. Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Нийслэлийн даамын холбоо, Ерөнхий боловсролын 57-р сургууль хамтран тэмцээнийг зохион байгуулна. 
  3. Тэмцээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн харьяалалтай тамирчид оролцоно.
  4. Өсвөрийн 6-8, 9-10, 11-13, 14-16, залуучуудын 17-19 нас, насанд хүрэгчдийн ангиллаар тэмцээн явагдана. Өсвөрийн 6-8, 9-10, 11-13, 14-16 насны охид, хөвгүүдийн ангилалд дүүрэгтээ эхний таван байр эзэлсэн тамирчид тус тэмцээнд оролцох эрхтэй. Харин залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба зохих харьяалал бүхий тамирчид оролцоно.
  5. Оролцогчдын тооноос хамааран ангилал бүрт швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.  

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2024 оны 3 дугаар сарын 16-17-нд Чингэлтэй дүүргийн 57-р сургууль дээр (32-ын тойргийн баруун талд) зохиогдоно.  
  2. Бүртгэлийг 2024 оны 3 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд БГД-ийн Биеийн тамир, спортын хорооны 407 тоотод байрлах “Алтан хүү” клубийн байранд хийнэ.
  3. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, тэмцээний хураамж (өсвөр, залуучууд 20.000 ₮, насанд хүрэгчид 30.000 ₮)-ийг авчирна.
  4. Оролцох тамирчид 2024 оны 3 дугаар сарын 16-ны бямба гаригийн 9:30 цагт тэмцээн болох 57-р сургуулийн байранд бэлэн байна.

Гурав. Шагнал урамшуулал

  1. Ангилал бүрийн эхний 3 байр эзэлсэн тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
  2. Амжилттай оролцсон тамирчдад спортын цол, зэрэг олгоно.

Утас: 9990-6402, 9331-6269

НИЙСЛЭЛИЙН ДААМЫН ХОЛБОО