2024 оны оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний удирдамж

395

Нэг. Ерөнхий мэдээлэл

– Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, 2024 оны оюутны улсын аварга даамчныг шалгаруулахад оршино.
– Тус тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, Монголын даамын холбоо, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгуулна.

Хоёр. Насны ангилал

– Тэмцээн “А”, “В” ангилалд, эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохиогдоно. Их, дээд сургуульд бакалавр болон магистраар суралцаж буй, 27 болон түүнээс доош насны оюутнууд оролцоно.  

– Тэмцээний “А” ангилалд I зэрэг болон түүнээс дээш цолтой тамирчид, “В” ангилалд II, III зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. 

Гурав. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

– Тэмцээн 2024 оны 9-р сарын 13-15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 407 тоот танхимд болно.  
– Оролцох тамирчдыг 9 дүгээр сарын 7-12-ны өдрүүдэд зөвхөн цахимаар бүртгэнэ. Бүртгэл 9 дүгээр сарын 12-ны 20:00 цагт хаагдана. Бүртгүүлэхдээ овог, нэр, регистер, цол зэрэг, утасны дугаар, сургуулийн тодорхойлолт юм уу оюутны үнэмлэх, дансанд хураамжийн мөнгө тушаасан баримтыг хавсаргана.

– Бүртгүүлэх Google Form холбоос https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd2ZYeQPvkXOb0Enlsg6rYQby47ZgsZLM-WGtUiFseOeZ_trw/viewform?usp=sharing

– Тэмцээний хураамж 30.000 ₮. Хураамжийг Хаан банкны 5619 1128 00 (Хүлээн авагч: Амарсайхан Нандинцэцэг) тоот дансаар хүлээж авна.

– Бүртгүүлсэн тамирчид 2024 оны 9 дүгээр сарын 13-ны баасан гаригийн 16:00 цагт тэмцээний байранд бэлэн байна уу.

Дөрөв. Тэмцээний журам

– Оролцогчдын тооноос шалтгаалан тэмцээн явуулах систем, өргийн тоог сонгоно.

– Цагийн хяналт нэг талдаа 50 мин + бонус 10 сек байна

Тав. Шагнал урамшуулал

– “А”, “В” ангилалд эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт эхний 3 байр эзэлсэн тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

– Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно.

Утас: 9331-6269