“KHANGAI CUP 2024” өсвөр үеийн тэмцээний удирдамж

66

Нэг. Зорилго, нийтлэг зүйл

o 2023 оны өсвөр үеийн дэлхийн аварга Монгени сургуулийн 4А ангийн сурагч Нямбаярын Хангайн “МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН МАСТЕР”цолны мялаалга тэмцээн зохион байгуулагдана.

o Тэмцээний зорилго нь Монгол улсад даамын спортыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

o Тэмцээн 2024 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд олон улсад магадлан итгэмжлэгдсэн Мандах Их сургууль дээр явагдана.

Хоёр. Тэмцээний журам

o Охид, хөвгүүдийн 6-8, 9-10, 11-13, 14-16 насны ангиллаар болно. Насыг төрсөн оноор тооцно.

o Тэмцээн 100 буудалт даамын үндсэн төрлөөр зохиогдоно. Хүүхдийн тооноос хамаарч 7-8 өрөг тоглоно.

o Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны программаар шүүн явуулна. Авсан онооны дагуу цуваагаар жагсааж, байр эзлүүлнэ. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.

· Швейцар системийн Short Truncated Solkoff коэффициент

· Швейцар системийн Solkoff Plus коэффициент

o Цагийн хяналт:

– 40минут + Нүүдэл бүр дээр 10 секунд байна.

o Хүлээлгийн хугацаа: Өрөг бүрт 10 минут

o Аливаа гомдол, саналыг зөвхөн бичгээр хүлээж авна.

o Бүх насны тоглолтын оноолт 2024 оны 10 сарын 4 өдөр https://results.fmjd.org/ сайтад байршина.

o Тэмцээн эхлэх өдөр тамирчид 9.00 цагт бэлэн байна. Тоглолт шууд эхлэх тул нэрсээ тулгаж, оноолтын дагуу сууна.

Гурав. Тэмцээн явагдах газар, холбоо барих утасны дугаар

o Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 18/1.Мандах Их Сургууль.

o Утасны дугаар: 99065935, мэйл хаяг: nyambayar@mandakh.edu.mn

Дөрөв. Бүртгэл, мандат олгох

o Зөвхөн цахимаар бүртгэнэ. Бүртгэл 2024 оны 9 сарын 26-нд эхлээд 2024 оны 10 сарын 03-ний 20:00 цагт дуусна.

Бүртгэлийн линк:

https://docs.google.com/…/1FAIpQLSd2llQaHBj…/viewform…

o Мандат олголт: Тэмцээн эхлэх өдөр оноолтын дагуу хүүхэд бүрийн ширээн дээр тавигдсан байна.

o Тэмцээний хураамж: 20,000 төгрөг

Тав. Шагнал урамшуулал

o Шагналын сан 8,000,000 төгрөг

o Оролцсон бүх тамирчдад дурсгалын зүйл гардуулна.

o Ангилал тус бүрийн эхний 5 байрыг шалгаруулна.

I-III байр: Медаль, диплом, мөнгөн шагнал / I байр $100, II байр $60, III байр $40 /

IV-V байр: Диплом, үнэ бүхий зүйл

Тэмцээн зохион байгуулах комисс