Эмэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ

113

Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн Тринидад ба Тобаго улсад эхэллээ. 11 орны 18 тамирчин ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд манай улсаас 2024 оны Ази тивийн АШТ-ий алтан медальт ОУИМ Б.Мөнхжин, хүрэл медальт ДДХМ Б.Анужин, Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан нийлбэр оноогоороо ДДХДМ Ц.Цацрал нар өрсөлдөж байна. Өчигдөр эхэлсэн нээлтийн тоглолтод Ц.Цацрал дэлхийн 5 удаагийн аварга Дарья Ткаченко (Нидерланд)-той, Б.Мөнхжин 2023 оны дэлхийн аварга Виктория Мотричко (Украин)-той, Б.Анужин 2019 оны дэлхийн залуучуудын аварга Марта Банковска (Польш)-тай тус тус тэнцжээ. Дэлгэрэнгүй дүнг https://results.fmjd.org/tournaments/2025/f_1384/index.html холбоосоор үзэж болно.