Украины нийслэл Киев хотноо нэрт дасгалжуулагч Владимир Давидович Вайсерын дурсгалд зориулсан зуун буудалт даамын тэмцээн боллоо. Гроссмейстер цолтой хоёр ч даамчин оролцсон тус тэмцээнд их мастер Ростислав Лещинский түрүүлж, Д.Шкатула, Ю.Бобков, Прокопенко, А.Иванов, В.Пикиняр нар удаалав. Зөвлөлт-Украины нэрт их мастер, 1977 оны Европын аварга Лещинский одоогоос 25 жилийн өмнө даамаа орхисон бөгөөд эргэн ирсэн анхны тэмцээндээ шууд л түрүүлж, ямархуу чансаатай тоглогч болохоо харууллаа. Манай даам сонирхогчид “Зуун буудалт даамын тактик ба стратеги”, “Зөвлөлтийн даамчдын Бамако дахь ялалт” хэмээх бичсэн номуудаар нь их мастер Р.Лещинскийтэй эчнээ танил билээ.
25 жил завсарласан ч…
806