“Энэрэл”-ийн 20 жилийн ойн тэмцээн

756

Даамын спортын мастер, доктор профессор, Монгол Улсын гавьяат багш Д.Дорж багшийн үүсгэн байгуулсан анагаах ухааны “Энэрэл” дээд сургуулийн 20 жилийн ойн баярын хүрээнд зохиогдсон 100 буудалт даамын тэмцээн энэ сарын 25-27-нд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд олон улсын их мастер 1, Дэлхийн даамын холбооны мастер 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер 3, спорын мастер 9, дэд мастер 26, I ба II зэрэгтэй 21, нийт 68 тамирчин эрэгтэй, эмэгтэй, хүүхэд залуус, ахмад үеийнхэн холилдон швейцарь системээр 9 өрөг оюун ухаанаа уралдуулж дүнгээ гаргалаа.

Тэмцээний ерөнхий дүнгээр “Шинэ Монгол Харамафүжи” сургуулийн багш Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 17 оноо авсан амжилтаар тэргүүлсэн бол, Хийморь хөлөг клубын багш ХасуМегаСтарс компаний тамирчин Дэлхийн даамын холбооны мастер Цогтбаатарын Сүхбат 15 оноогоор 2-дугаар байр, 42-р сургуулийн сурагч Сонгодог байрлал клубын тамирчин спортын дэд мастер Батчулууны Эрдэнэ-Очир 13 оноогоор 3-дугаар байранд шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийг Идэр их сургуулийн оюутан Дэлхийн даамын холбооны мастер Ганбаагийн Хэрлэнмөрөн 13 оноогоор, 42р сургуулийн сурагч Сонгодог байрлал клубын тамирчин дэлхийн даамын холбооны дэд мастер Лочингаваагын Уранмөнх 12оноогоор, 69р сургуулийн сурагч шавь клубын тамирчин дэд мастер Батдоржийн Анужин 11 оноогоор тэргүүлцгээсэн бол Ахмадуудыг БЗД-ын тамирчин 69 настай спортын мастер Рагчаагын Цэнд гуай, мөн БЗД-ын тамирчин 65 настай дэд мастер Цэдэвийн Батхүү гуай, Дорноговь аймгийн тамирчин 67настай 1-р зэргийн тамирчин Наваанчүлтэмийн Цагаан-Өвгөн гуай нар Тус тэмцээний хүрэл медальт Дэлхийн даамын холбооны мастер Эхлэл сургуулийн багш Дэбут клубын тамирчин Цэвээнсүрэнгийн Хашчулуун тай ижил 12 оноогоор өнгөлцгөөлөө. 12 хүртлэх насны хөвгүүдэд тус тэмцээний ерөнхий дүнгээр 5аас 7дугаар байрыг эзэлсэн 84р сургуулийн сурагч Ирээдүй клубын тамирчин 13оноотой дэд мастер Цогтгэрэлийн Цолмон, Дэбут клубын тамирчин 13оноотой дэлхийн даамын холбооны дэд мастер Пүрэвдашийн Эрхэмбилэг ХУД-114р сургуулийн сурагч Сонгодог байрлал клубын тамирчин 12 оноотой спортын мастер Анхбаярын Дашчирэв болон 42-р сургуулийн сурагч Сонгодог байрлал клубын тамирчин дэд мастер Бүрнээбаатарын Баасанбар 12 оноогоор, харин 11оноогоор 24-р сургуулийн сурагч Ирээдүй клубын тамирчин 8 настай Насанжаргалын Түвшинбаяр нар шагналт байранд шалгарцгаалаа. 12 хүртлэх насны охидод 52р сургуулийн сурагч дэд мастер Пүрэвжамцын Ирмүүн 9оноогоор 35р сургуулийн сурагч Хөлөгт тоглоом клубын тамирчин Гармаагын Гоомарал 9 оноогоор, Монгени сургуулийн сурагч Сонгодог байрлал клубын тамирчин дэлхийн даамын холбооны дэд мастер Батдаваагийн Есүй 8 оноогоор шагналт байр эзэллээ. 8 настай балчираас 80 настай ахмад хүртэл холилдон тоглож болдог онцлогтой даамын спортын энэ Удаагийн тэмцээнд 87 настай Цэрэнчимэд гуай бүтэн 3өдөр 9 өрөг тоглохдоо 5 тэнцэж бүр дахин 1хожил авч нийт 7 оноотой тэмцээнээ өндөрлүүлчхээд хээв нэг ядарсан шинжгүй байх нь оюуны спортоор хичээллэхийн ач тус ямар агуу болохыг харуулж байлаа. Хамгийн бяцхан оролцогч 24р сургуулийн сурагч 7 настай Баттулгын Бүрэнтөгс хүү 4 хожил авч чадсан нь хичээллээд, хичээх юм бол насны хязгаар үнэхээр энэ спортод үгүй юм гэдгийг дахин дахин баталж байлаа.

Ахмад эмэгтэй тамирчдын төлөөлөл Дамдингийн Отгонцэцэг эгч болон Цэрэнчимэд гуай, Бүрэнтөгс хүү 3т тусгай шагнал гардууллаа. 66% нь дэд мастер болон түүнээс дээш зэрэгтэй тамирчид байсан тус тэмцээний 33% нь шагнал авсан, сургуулиа сурталчилсан даамчдаа баярлуулсан сайхан тэмцээн байлаа.

Тэмцээний ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮН-г үзнэ үү

Ерөнхий шүүгч Ц.Эрдэмбилэг