Мэдээ / Сошайл сонин сайхан

В.Думеш ахмадын ДАШТ-ээс гурван алтан медальтай

Латвийн нийслэл Ригад ахмадын ДАШТ болж өндөрлөлөө. Тэмцээний үндсэн төрлийн ялагчаар эмэгтэй 60+ насанд Виталия Думеш (Нидерланд), 70+ насанд Зинаида Александрова (Израиль), эрэгтэй 70+ насанд Владимир Вигман (Латви), 80+ насанд Фиделе Нимби (Франц) нар тодорсон байна. Рапид, блиц төрөлд эрчүүдээс Хейн Мейер (Нидерланд), эмэгтэйчүүдээс Виталия Думеш нар хоёуланд нь аваргалжээ. Үндсэн төрөл – https://results.fmjd.org/tournaments/2025/f_967/list_of_players.html Рапид…

Б.Анужин хоёр дараалан хожив

Карибын тэнгисийн эрэгт болж буй эмэгтэйчүүдийн ДАШТ-ий гурав, дөрөвдүгээр тойргийн тоглолтод Б.Анужин дараалан ялалт байгуулав. Тэрбээр нутаг нэгт ДДХДМ Ц.Цацрал, өсвөрийн ангилалд дэлхий, Европын аварга болж байсан ДДХМ Мальвине Мисане нарыг хожсон байна. Манай тамирчин тавдугаар тойрогтоо тэмцээнийг тэргүүлж яваа Хятадын ОУМ Г.Саяатай тулна. Хоёр дахь зурган дээрээс Б.Анужин (хараар тоглосон)-гийн Латвийн тамирчныг хожсон цохилтыг…

Эмэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ

Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн Тринидад ба Тобаго улсад эхэллээ. 11 орны 18 тамирчин ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд манай улсаас 2024 оны Ази тивийн АШТ-ий алтан медальт ОУИМ Б.Мөнхжин, хүрэл медальт ДДХМ Б.Анужин, Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан нийлбэр оноогоороо ДДХДМ Ц.Цацрал нар өрсөлдөж байна. Өчигдөр эхэлсэн нээлтийн тоглолтод Ц.Цацрал дэлхийн 5 удаагийн…

МБАТС-ын наадмын статистик

Баянхонгор аймагт зохиогдсон Монголын бүх ард түмний спортын XVI их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээний ялагчаар М.Нямжаргал (БГД), Ц.Отгонбилэг (ХУД) нар тодорсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Их мастер Нямжаргалын хувьд сүүлийн хоёр наадамд дараалан аваргалаад байна. Харин цөөнгүй жилийг хилийн чанадад өнгөрүүлсэн Олон улсын мастер Отгонбилэг Улаанбаатар хотын АШТ, дэлхийн аварга Г.Дэлгэрмаагийн нэрэмжит…

М.Нямжаргалын дараалсан түрүү

Монголын бүх ард түмний XVI их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн 2025 оны 9-р сарын 18-20-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохиогдлоо. Швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад: Эрэгтэйчүүдийн ангилалд  1. Ц.Отгонбилэг (Хан-Уул дүүрэг)  2. Ц.Сүхбат (Баянгол дүүрэг, Алдар спорт хороо) 3. Г.Гэрэлболд (Багахангай дүүрэг) Эмэгтэйчүүдийн ангилалд 1. М.Нямжаргал (Баянгол дүүрэг)  2. Б.Анужин (Баянзүрх дүүрэг) 3….

“Жагсаалын дарга”

МБАТС-ын XVI наадам. Эрэгтэй ангилал. 1-р тойрог. СМ У.Дэлгэрбаяр – ОУИМ Д.Баттулга 0:2.Даамыг нь барихаар 45.26-21 хэмээн цагааны анзааргагүй хийсэн нүүдлийн хариуд их мастер 45…3-8 46.12×14 15-20 47.14×25 11-17 48.21×12 49×24 гэж цохилт хийгээд, улмаар 49.40-34 24-47 50.35-30 6-11 51.48-42 47×40 хожсон юм. Даамаар олон хүүг нэг шугаманд хорихыг даамчид “Жагсаалын дарга” хэмээн нэрлэдэг билээ….

“Спартакиад”-ын шигшээ тэмцээн эхэллээ

Монголын бүх ард түмний спортын XVI их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн өнөөдөр Баянхонгор аймагт эхэлж байна. Энэхүү наадам нь 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онуудад Монголын бүх ард түмний спартакиад нэрээр зохиогдож байсан бөгөөд үүнээс хойш нэрийг нь Монголын бүх ард түмний спортын их наадам болгон өөрчилж, 2004,…

Б.Мөнхжин гурван жил дараалан түрүүлэв

Оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 2025 оны есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд боллоо. Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороон дээр болсон 18 дахь удаагийн тус тэмцээнд 12 их, дээд сургуулийн 20 гаруй тамирчин хоёр ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээнийг Д.Бямбасүрэн захиралтай “Дүүрэн даян хайрхан” ХХК тав дахь жилдээ дараалан ивээн тэтгэлээ. Тэмцээний дүн “А”…