Т.Сейбрандсын сүүлчийн нийтлэл

914

Нидерландын “Үндэсний сонин”-д 42 жилийн турш даамын булан хөтөлсөөр ирсэн дэлхийн хошой аварга Тон Сейбрандс тоймчийн ажлаа өндөрлөхөөр шийдвэрлэжээ. Домогт их мастер хоёрдугаар сарын 24-ний бямба гаригийн дугаарт сүүлчийн нийтлэлээ гаргасан байна. Сүүлийн дугаартаа тэрбээр уншигчдадаа сайн сайхныг хүсээд 2009 онд Гарри Колктой хийсэн тоглолтоо товчхон тайлбарласан байна.

Өдгөө 68 настай Тон Сейбрандс анх 1976 оны гуравдугаар сарын 6-нд өдөр тутмын сонинд анхны тоймоо гаргаснаас хойш нийтдээ 2180 нийтлэл бичжээ. Хамгийн гайхалтай нь энэ 42 жилийн туршид тэрбээр нэг ч дугаар алгасалгүй, долоо хоног тутам тоймоо нийтлүүлж даамын спортыг сурталчилсан юм.    

Экс-дэлхийн аварга одооноос эхлэн өөрийн намтар, даамын түүхэн замналаа өгүүлсэн 3 цуврал номоо гаргах тал дээр анхааран ажиллах гэнэ.