Монголын даамын холбооноос 11 дэх удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 41, эмэгтэй 24 тамирчин өрсөлдсөн юм.
Эмэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн 16 оноо авч, зуун хувийн амжилтаар тэргүүллээ. Мөнгө, хүрэл медалийг спортын мастер Б.Отгон-Эрдэнэ (“Ач” АУИС) 12, дэд мастер Б.Номин-Эрдэнэ (Турк) 11 оноогоор хүртлээ. ДДХМ А.Дашбаяр (ШУТИС), дэд мастер А.Цэвээн (МУИС) нар тус бүр 10 оноогоор удаалсан байна. Эрэгтэйчүүдийн хувьд өрсөлдөөн тэнцүүхэн өрнөж, 9 өргийн дараа зургаан тоглогч адилхан 13 оноотой гарсан. Ингээд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр жагсаахад СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Ц.Чинзориг аваргалж, ДДХМ Ц.Сүхбат (ШУТИС), ДДХМ М.Шийравжамц (Шинэ Монгол), спортын мастер Б.Уудамбаатар (ХААИС), спортын мастер (ШУТИС) нар удаалав.
![](https://koo-bucket-2022.s3.ap-southeast-1.amazonaws.com/wp-content/uploads/sites/2/2018/09/05154927/20180923_134601-700x455.jpg)
Тэмцээнийг 1975, 1977 оны улсын аваргын хүрэл медальт С.Лхагвасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд хоёр дахь жилдээ ивээн тэтгэлээ. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.
Эрэгтэй http://fmjd.org/results/tournaments/2018/f_965/final_standings&9.html
Эмэгтэй http://fmjd.org/results/tournaments/2018/f_966/final_standings&8.html
![](https://koo-bucket-2022.s3.ap-southeast-1.amazonaws.com/wp-content/uploads/sites/2/2018/09/05154925/20180921_183720-1-700x410.jpg)
![](https://koo-bucket-2022.s3.ap-southeast-1.amazonaws.com/wp-content/uploads/sites/2/2018/09/05154923/DSC02663-700x525.jpg)