ДДХМ Ц.Хашчулуун түрүүлэв

877

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох ээлжит тэмцээн өнгөрсөн ням гаригт блиц төрлөөр зохиогдлоо. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд 53 тамирчин өрсөлдсөн юм.

Швейцарь системээр 10 өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Ц.Хашчулуун 18 оноогоор аваргалж, ДДХМ Ц.Сүхбат 15, ОУИМ Д.Эрдэнэбилэг 15 оноогоор удааллаа. Шагналт IV-V байранд ДДХМ Д.Ганболд, ОУИМ Р.Манлай нар орсон байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ДДХМ Г.Хэрлэнмөрөн, ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх, дэд мастер С.Энхээ, хүүхдийн 12 хүртэлх насанд спортын мастер П.Эрхэмбилэг, дэд мастер Н.Лхагвадолгор, 17 хүртэлх насанд спортын мастер Б.Мишээл, С.Мөнх-Оргил нар тэргүүлжээ.

Тэмцээнийг 1975, 1977 оны улсын аваргын хүрэл медальт, спортын мастер Г.Лхагвасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд ивээн тэтгэсэн юм.

Дүнг дараах холбоосоор үзнэ үү. http://www.chessarbiter.com/turnieje_warcaby/2018/f_5853/tournament_tabl…