Баянхонгор болон Архангай аймгийн даамын холбоод хамтран багийн бооцоот халз тоглолттыг зохион байгуулжээ. Тэмцээн Баянхонгор аймгийн төвд хоёр өдөр үргэлжилж, 65:61 харьцаагаар Архангайн даамчид илүүрхэж, бооцооны 2 сая төгрөгийн эзэн болсон аж. Багууд эрэгтэй 5, эмэгтэй 3 тамирчны бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд багийн гишүүн бүр эсрэг багийн бүх тоглогчидтой тоглох журмаар ялагчийг тодруулсан байна. Энэ тэмцээний үеэр Баянхонгор аймгийн ахмад тамирчин Г.Сүхбат, Д.Мөнхзаяа нарыг аймгийн даамын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.
Бооцоот тэмцээнд Архангайн даамчид илүүрхэв
757