З.Голубева юу, Н.Садовска юу?

776

Латвийн нийслэл Рига хотноо 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх халз тулаан өнөөдөр эхэлж байна. Даамын “хатан хаан”-ы титмийн төлөө дэлхийн 16 удаагийн аварга, Латвийн их мастер Зоя Голубева, 2016 оны дэлхийн аварга, Польшийн их мастер Наталия Садовска нар өрсөлдөнө. Нийтдээ 9 тавил өрсөлдөх бөгөөд өрсөлдөгчид 80 мин+1 минутын цагтай стандарт тоглолтод тэнцсэн тохиолдолд 20 мин+5 секундын цагтай рапид, рапид тоглолтод тэнцвэл 5 мин+3 секундын цагтай блиц тоглолт хийх юм. Хэрвээ өрсөлдөгчөө үндсэн өрөгт хожвол 12:0, рапидад хожвол 8:4, блицэд хожвол 7:5 оноо авах бөгөөд эдгээр гурван тоглолтод дараалан тэнцвэл тухайн тавилд ялагч тодрохгүй 4:4-өөр тэнцэнэ. Энэ мэтчилэн тоглосоор 9 тавилын дараа хэн олон оноо авсан нь халз тулааны ялагчаар тодрох ажээ.

Тэмцээний ДҮН, МЭДЭЭЛЭЛ-ийг сонирхоно уу.