ДДХМ С.Даваадорж түрүүлэв

813

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны 8 дахь тэмцээн өнгөрөгч ням гаригт Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Рапид буюу түргэн тоглолтын төрлөөр зохиогдсон тус тэмцээнд 56 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд хөдөө орон нутгаас Ховд, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймгийн тамирчид ирж оролцсон юм. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад адилхан 14 оноотой гурван тамирчин гарсан бөгөөд коэффициентийн зөрүүгээр ДДХМ С.Даваадорж тэргүүлэн, ОУИМ Р.Манлай, ДДХМ Ц.Сүхбат нар удаалав. Шагналт IV-V байранд 13 оноотой ОУИМ Г.Ганжаргал, Д.Эрдэнэбилэг нар шалгарсан байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Е.Ариунзаяа, Б.Мишээл нар тэргүүлж, ахмадын шагналыг ДМ Ж.Баасанхүү, I зэргийн тамирчин Г.Алтангэрэл, хүүхдийн (U-10) шагналыг ДМ Э.Даариймаа нар хүртсэн байна.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг http://fmjd.org/…/tourna…/2018/f_1174/final_standings&9.html холбоосоор үзнэ үү.