Блиц, рапид тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

696

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээнийг Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, 39-р сургууль, “Шилмэл мах” ХХК-иуд хамтран зохион байгуулна.
  2. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  3. Оны шилдэг даамчныг тодруулах “Final 2018” тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад тус тэмцээний дүнг тооцно.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2018 оны 12-р сарын 1-2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр болно.
  2. Бүртгэл 2018 оны 12-р сарын 1-ний бямба гаригийн 9.00-11.00 цагийн хооронд болж, үргэлжлээд блиц тоглолтоор тэмцээн эхэлнэ.
  3. Нэг тэмцээний бүртгэлийн хураамж 15.000 ₮. Хэрэв нэг дор блиц, рапид тоглолтод хоёуланд нь бүртгүүлбэл 25.000 ₮ төлнө.  

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар (насны ангилалгүй) зохиогдоно.
  2. Блиц тэмцээний цагийн хяналт талдаа 5 мин + 3 сек, рапид тэмцээний цагийн хяналт талдаа 15 мин + 5 сек байна.
  3. Швейцарь системээр 8-9 өрөг тоглож дүн гаргана.
  4. Оноо тэнцсэн тохиолдолд Median Solkoff, Truncated Solkoff, хоорондын тоглолт, өндөр оноотой өрсөлдөгчтэй хэрхэн тоглосныг харгалздаг коэффициентийн дагуу цуваагаар байр эзлүүлнэ.  

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Ангилал тус бүрийн эхний 3 байрт шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Мөн тусгай шагналтай.  
  2. Амжилттай оролцсон тамирчдад 2019 оны 7-р сард Латви улсад болох блицийн, 10-р сард Голланд улсад зохиогдох рапидын ДАШТ-д оролцох эрх олгоно.  

Харилцах утас: 9616-5545, 9533-1166, 8800-4087

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО