Ц.Отгонбилэг, Э.Хүслэн нар оны шилдэгт нэр дэвшив

702

Жил бүрийн төгсгөлд Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (MSPU)-ны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдэг тамирчин, багийг тодруулдаг уламжлалтай. Тус холбооноос 2018 оны шилдэг тамирчинд нэр дэвшсэн эмэгтэй 11, эрэгтэй 7 тамирчны нэрсийг спорт тоглоомын багуудын хамтаар зарлажээ. Энэ удаагийн санал асуулгад манай хоёр даамчин буюу Азийн АШТ-д амжилттай оролцон ДАШТ-д оролцох эрх авсан ОУМ Ц.Отгонбилэг, ДДХМ Э.Хүслэн нарын нэр дэвшжээ. Otuk OB Enkhbold Khuslen нартаа амжилт хүсье.