Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит даамын өсвөр, залуучуудын тэмцээний удирдамж

601

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу даамчдын ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
  2. Хас банкны “Ирээдүйн саятан” хадгаламжийн нэрэмжит тэмцээн нэрээр 17 жилийн өмнө гараагаа эхэлсэн тус тэмцээнийг Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулна.
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Оролцогчид

  1. Тэмцээн хөвгүүд, охидын төрөлд 6-9, 10-12, 13-15, 16-19 насны ангиллаар явагдана.       
  2. Тэмцээнд ОХУ-ын Эрхүү муж, Буриадын тамирчид ирж оролцоно.

Гурав. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 1-р сарын 5-6-ны өдрүүдэд Техник технологийн дээд сургууль дээр явагдана. Тэмцээн болох өдрийн өглөө 9.00 цагт бэлэн байх хэрэгтэй.
  2. Бүртгэл 2019 оны 1-р сарын 3-4-ний өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Баруун дөрвөн замд (“Гранд Плаза” худалдааны төвийн зүүн талд орших “Бүрд” төвийн 3 давхарт) байрлах Монголын даамын холбоон дээр дээр явагдана. 
  3. Бүртгүүлэхээр ирэхдээ төрсний гэрчилгээ, эсвэл эрүүл мэндийн дэвтэр, мандатны хураамж 10.000 төгрөгийг авчирна.

Дөрөв. Тэмцээний журам

  1. Оролцогчдын тооноос хамааран насны ангилал бүрт швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.

Тав. Шагнал урамшуулал

  1. Насны ангилал тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл гардуулж, мөнгөн шагнал олгоно.
  2. Тэмцээнд оролцсон бүх тамирчдад бэлэг гардуулна.
  3. Спортын цол, зэрэг олгоно.  

Утас: 9616-5545, 9533-1166, 8800-4087