Р.Манлай “Чингис Опен 2019”-ийн ялагч

749

Монголын даамын холбооны Дээд лигийн 2019 оны анхны тэмцээн болох “Чингис Опен 2019” зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 22-24-нд боллоо. Хан Хэнтийн даамын холбоо, Чингис хотын захиргаа, “Алтан хүү” клубтэй хамтран зохион байгуулсан тус тэмцээн Хэрлэн сумын Лаборатори 1 дүгээр сургууль дээр зохиогдсон. Тэмцээнд Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Сүхбаатар, Дорноговь, Улаанбаатарын 100 гаруй тамирчид өрсөлдөв. Оролцогчдыг зэрэг, цолоор нь ангилбал ОУИМ 3, ДДХМ 5, ДДХДМ 3, спортын мастер 14, дэд мастер 29, зэрэгтэй тамирчид 20 гаруй байсан юм.    

Швейцарь системээр 9 тавил тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб) 14 оноогоор тэргүүлж, СМ Л.Гансүх (Баянзүрх дүүрэг) 14, ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 14, ДДХМ Ц.Хашчулуун (“Дебют” клуб) 14, ОУИМ Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль) 13, СМ М.Лувсандорж (Хэнтий аймаг) 13 оноогоор удааллаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд СМ Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб) 14 оноогоор аваргалан, ДДХДМ Б.Мишээл (“Ирээдүй” клуб) 13, ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) 12 оноогоор эхний гурван байрт шалгарсан. Тусгай шагналыг ахмадын ангилалд ДМ С.Энхээ, СМ П.Лхагвасүрэн, Ч.Энхтайван, өсвөрийн ангилалд охидоос ДДХМ Э.Хүслэн, хөвгүүдээс СМ Б.Түвшин, орон нутгийн тамирчдаас ДМ О.Гэрэлт-Од, М.Сэмпин нар хүртсэн байна.

Тэмцээний дундуур Монголын даамын холбоо (MDF)-ны Бүх гишүүдийн ээлжит хурал болж, дүрэм ёсоор 2018 оны үйл ажиллагааны тайлангаа тавьж, 2019 оны төлөвлөгөөг танилцуулан, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ.

Мөн энэ үеэр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн 5-7, 8-10, 11-13 насны даамчид өрсөлдсөн Зүүн бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тэмцээний дүн

Дээд лиг

Эрэгтэй: 1. Р.Манлай (“Алтан хүү” клуб), 2. Л.Гансүх (Баянзүрх дүүрэг) 3. Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 4. Ц.Хашчулуун (“Дебют” клуб) 5. Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль)

Эмэгтэй: 1. Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб), 2. ДДХДМ Б.Мишээл (“Ирээдүй” клуб), 3. ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб)

Ахмад: 1. С.Энхээ (Баянзүрх), 2. П.Лхагвасүрэн (Хэнтий), Ч.Энхтайван (Чингэлтэй)

Өсвөр: Э.Хүслэн (“Алтан хүү” клуб), Б.Түвшин (Дорноговь)

Орон нутаг: О.Гэрэлт-Од (Хэнтий), М.Сэмпин (Хэнтий)

Зүүн бүс

5-7 нас. Охид: 1. А.Хонгороо (Хэнтий), Л.Номуунаа (Сүхбаатар) 3. Б.Сувд (Хэнтий)

5-7 нас. Хөвгүүд: 1. Х.Мөрөн (Дорноговь), 2. М.Мөнх-Эрдэнэ (Дорноговь) 3. Г.Энхдөлгөөн (Хэнтий)

8-10 нас. Охид: 1. Г.Шинэсаран (Дорноговь), 2. Д.Хонгорзул (Хэнтий) 3. Э.Ану (Хэнтий)

8-10 нас. Хөвгүүд: 1. Б.Мөнх-Эрдэнэ (Дорноговь), 2. Б.Эрхэмбилэг (Дорноговь) 3. Ш.Эрдэнэбат (Хэнтий)

11-13 нас. Охид: 1. Н.Налжормаа (Дорноговь) 2. Л.Надмид (Дорноговь) 3. С.Мөнх-Оюу (Хэнтий)

11-13 нас. Хөвгүүд: 1. Б.Мөнхсүлд (Хэнтий) 2. У.Пүрэвбат (Сүхбаатар) 3. Ч.Амаржаргал (Дорноговь)

Дэлгэрэнгүй дүн

Дээд лиг     Зүүн бүс. 5-7 нас    Зүүн бүс. 8-10 нас   Зүүн бүс. 11-13 нас